14/10/2026
🎆 СОЛОНГОСТ САЛЮТ, ДРОНЫ ШОУ ҮЗЭХ ОНЦГОЙ БОЛОМЖ! 🇰🇷
🍁 Намрын үдшийг далайн эрэг дээр өнгөрүүлж, гайхалтай салют болон дроны шоу үзэхийг хүсэж байна уу?
📍 Кёнги мужийн Сихын хотын Ойдо (오이도)-д 2026 оны 10-р сарын 24-ний Бямба гарагт 2 дахь удаагийн Ойдо салют, дроны шоу зохион байгуулагдана.
🌊 Далайн эрэг, улаан гэрэлт цамхгийн үзэсгэлэнт орчинд өнгө өнгийн салют тэнгэрт буудаж, дронуудын гэрлэн үзүүлбэр болон хөгжмийн тоглолт болох юм.
🗓 Хэзээ: 2026 оны 10-р сарын 24, Бямба гараг
📍 Хаана: Сихын хотын Ойдо улаан гэрэлт цамхаг, Ойдо боомт болон завины зогсоолын орчим
⏰ Хөтөлбөр: 🎤 18:00 — Нээлтийн тоглолт болон бусад үзүүлбэр 🎆 19:40–20:00 — Салют, дроны шоу
🌅 Зөвхөн салют үзээд зогсохгүй, Ойдогийн далайн эргээр зугаалж, нар жаргах үзэмжийг сонирхон, намрын нэгэн сайхан өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.
❤️ Хайртай хүн, гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт очиж үзэхэд тохиромжтой аяллын нэгэн санаа шүү!
📌 Очихоор төлөвлөж байгаа бол хадгалаад аваарай. 💌 Хамт явах хүмүүстээ хуваалцаарай